Буддын шашин хамгийн олон ламтай, христийн шашин хамгийн олон сүмтэй
Улсын хэмжээнд бүртгэлтэй 1552 лам, санаваартан, шашны зүтгэлтэн байна. Тэдгээрээс 1321
нь буддын шашны лам. Харин 364 сүм хийд үйл ажиллагаа явуулдаг. Сүмийн тоогоор христ (196), дараа нь
будда (134), ислам (24) бусад (10) орох юм. Завхан, Төв аймагт
зөвхөн буддын шашны хийдүүд сүсэгтнүүдэд үйлчилдэг. Мөн Баян-Өлгий аймаг дагнасан исламын шашны 18
сүмтэй. Харин Говьсүбэр аймаг нэг санваартантай, хоёр христийн сүмтэй аж. Увс, Ховд аймгуудад буддын шашны хийдүүд, исламын болон христийн сүмүүд мөр зэрэгцэн үйл ажиллагаа явуулах юм. Хөвсгөл
аймагт христийн нэг сүмтэй гэсэн мэдээлэл байгаа боловч энэ шашны санаваартны
талаар ямар нэг мэдээлэл байхгүй байна. Харин
бусад шашны 10 сүм Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж. Сүм хийд,
лам санваартануудын мэдээлэл, байршлыг шүүрдэн үзлээ. Дээр дурьдсан тоо баримтаас үзвэл
буддын шашин хамгийн олон ламтай, христийн шашин хамгийн олон сүмтэй байна.
1180 өдөр