erdenebat@montsame.mn
2024-04-27 11:33:44
Хүний эрхийг хамгаалагчдаас энхийг сахиулагчид хүртэл
Олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-ыг (1945 оны 10 дугаар сарын 24) байгуулсан нь улс орон бүрийн хүний эрхийг хамгаалагчдын хүчин зүтгэл байсан юм. Тэдний хичээл зүтгэл өнгөрсөн хугацаа (1945 оноос өнөөдрийг хүртэл)-нд талаар болсонгүй. Харин ч хүчээ авч энхийг сахиулагчдын бие бүрэлдэхүүн болж өргөжсөөр ирсэн. НҮБ-ын баримт бичиг  (дүрэм)-т  дэлхий нийтийн амар амгалангийн төлөө нэгдсэн үндэстний армитай байж болох тухай заалт байдаг. Гэхдээ ийм арми хараахан байгуулагдаагүй байгаа. Хүний эрхийг хамгаалагчдаас энхийг сахиулагчдийг хүртэл олон зүйлийг дурьдаж болно. Тэр бүхнийг энд нурших шаардлагагүй. Харин өнөөдөр "Олон улсын энхийг сахиулагчдын өдөр" гэдгийг бид мартаж болохгүй. Гэвч улс орон даяар “өндөржүүлсэн бэлэн байдал” үргэлжилж байгаа тул нийтийг хамарсан ямар нэг арга хэмжээ зохион байгуулах боломжгүй.
1429 өдөр
ЭЕШ-ын энэ жилийн онцлог
 Харин шалгалт авах байранд  нэвтрэхэд хоёр өөр үүрэг бүхий зохион байгуулагч нар угтана. Эхнийх нь тухайн шалгуулагчийн халууныг үзэж, гарыг нь ариутган, амны хаалт зүүхийг шаардана. Дараа нь шалгалтын байрыг халдваргүйжүүлэх, бие засах газарт урт дараалал үүсгэхгүйн тулд зохицуулалт хийнэ. Эрүүл мэндийн чиг үүрэг хүлээсэн ийм баг өмнөх жилүүдэд ажиллаж байгаагүй. Үүнийг шинэ баг хэмээн нэрлэсэн байна. Харин хоёр дахь нь орох, гарах хаалгуудыг хянаж, хүүхдүүдийн биед үзлэг хийж, гар утас, ухаалаг цаг, тооны машин гэх мэт мэдээлэл дамжуулах боломжтой эд зүйлс илэрвэл хураана. Мөн тэдний бичиг баримт бүрэн эсэхийг шалгана.Нэг танхимд шалгалт өгөх хүүхдүүдийн суух ширээ хоорондын зайг 1.5-2 м байлгах стандарт гаргажээ. Шинэ стандартаар нэг ангид 12 сурагч суух боломжтой юм байна. Ийнхүү стандарт өөрчлөгдсөнөөр төлөвлөсөн шалгалтын 50 байрыг 85 болгож нэмнэ. Шалгалтын 85 байрнаас орон нутагт 44, Улаанбаатар хотод 41 нь ногдоно.
1433 өдөр
Мутацад ороогүй цорын ганц амьтан нь зөгий
Зөгийний аж ахуйг 600 орчим иргэн аж ахуйн нэгж эрхэлдэг гэсэн (албан бус) мэдээлэл байна. Харин ХХААХҮЯ-ны “Эрчимжүүлсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд 900 өрх, аж ахуйн нэгжийг 12250 бүл зөгийтэй болгох зорилт тавьжээ. Өндөр ашиг шимтэй эх зөгий гаргах, бүлэнцэр бүрдүүлэн өсгөх иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих үүднээс дээрх зорилтыг дэвшүүлсэн болов уу. Энэ бол зөгийний аж ахуй эрхэлэхэд ойрын үед хүрэх түвшин. Зөгийг 80-85 хувийн харьцангуй чийгтэй 0-4 градус дулаан газар X сарын дунд үеэс XI сарын 10-ны дотор арчлан өвөлжүүлнэ. Тэгээд дараа жилийн III сарын 20-ноос IV сарын 15-ны хооронд өвөлжөөнөөс нь гаргана. Нэг хүн жилд 1,8 кг цэвэр зөгийн бал хэрэглэнэ гэж үзвэл манай улсад жилд 175,5 тн зөгийн бал хэрэгтэй. Зөгийн балны зах зээл, хэрэгцээ, боломж ийм байна.
1438 өдөр
Өрхийн тариалангийн өнгө төрх
Улсын хэмжээнд хүнсний төрөл бүрийн ногоо тарьдаг 14,728 өрх байна. Өрхийн тоог Үндэсний статистикийн хороо аймаг, нийслэл, сум, дүүрэг баг, хороо тус бүрээр нь гаргажээ. Нийслэлд  1369 өрх хүнсний төрөл бүрийн ногоо тарьдаг аж. Тэгвэл Дархан (Дархан- уул аймаг) хотод хамгийн олон буюу 3312 өрх төрөл бүрийн хүнсний ногоо тарьдаг гэсэн мэдээлэл байна. Улаанбаатар хотоос Дархан бол хүн ам, өрхийн тоогоор хамаагүй цөөн. Гэтэл хүнсний ногоо тарьдаг өрхийн тоогоороо нийслэлийг ардаа орхисон байх жишээтэй. Зах зээлийн хувьд ч нийслэл Дарханыг дагуулахгүй. Гэвч дарханчууд хүнсний ногоо тарих өрхийн тоогоор улсын хэмжээнд толгой цохиж байна. Улсын хэмжээний хүнсний ногооны тарьсан талбай, хураасан ногооны 75 хувь (ойролцоогоор)-ийг  өрхийн тариалан эрхлэгчид эзэлдэг байна. Өрхийн ногоочид 6677 га талбайд төрөл бүрийн хүнсний ногоо тарьж, тэндээс 76,613 тн хүнсний ногоо хураан авчээ. Харин энэ жил хүнсний ногоо тарих талбайг 3000 га-гаар нэмэн 11000 га-д хүргэхээр төлөвлөжээ. Энэ төлөвлөлтийн хүрээнд хүнсний ногоо тарих өрхийн тоо өсөх магдлалтай гэж ойлгож болно.
1453 өдөр
Төмсний тариалалт болон түүний ач холбогдол
Тэгвэл 2020 онд төмс тарих талбайг 16,000 га болгон нэмэхээр төлөвлөжээ. Тарих талбай өргөжихөд хураах төмсний хэмжээ нэмэгдэх нь ойлгомтой. Ийм болохоор 2020 онд өмнөх оноос илүү их төмс хураан авах магадлалтай. Яг ийм тохиолдолд импортын төмс, хүнсний ногоонд өндөр татвар ногдуулж дотоодын зах зээлийг хамгаалах зайлшгүй шаардлага амьдралаас урган гарч ирнэ. Иймээс хүнсний ногоо, төмсний дотоодын зах зээлийг хамгаалах эхний алхам хийх бололтой. Парламентад, гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат нар импортын төмс, хүнсний ногооны гаалийн татварыг 30 хувьд хүргэх хууль (4 дүгээр сарын 7)-ийн төсөл өргөн барьжээ. УИХ удахгүй ногоочдоо дэмжсэн хуулийг батлах биз. Нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн барьж  импортын төмс, хүнсний ногоонд өндөр татвар ногдуулбал дотоодын зах зээлийг хамгаалсан сайн үйлс болно.
1457 өдөр
Мөнгөний зөөлөн бодлого
Төв банкны эхлүүлсэн зээлийн хүүг өсгөхгүй байх болон зээлийн эх үүсвэр нэмсэн бодлогын арга хэмжээ нь эдийн засаг хэт хумигдахаас урьдчилан сэргийлэхийн төлөө хэрэгжүүлж байгаа мөнгөний зөөлөн бодлого. Эдгээрээс төв банкны бодлогын хүүг багасгаж өөрчилснийг онцолбол үр дүн дөрвөн улирлын дараа гарна гэж онолын хувьд үздэг. Ер нь ийм төрөл (бодлогын хүү буруулах)-ийн арга хэмжээ эдийн засагт хожуу нөлөөлдөг гэгддэг. Тэгвэл мөнгөний зөөлөн бодлого явуулж эхлэх  (2020-3-11)-ээс өмнө авсан арга хэмжээ аж ахуйн нэгж, иргэдийн зээлд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл коронавирусний халдвар гарч хорио тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл зээлийн төлөлтийг хойшлуулах, хугацаа хоцор (зээл төлөх)-сон нөхцөлд алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг дурьдах хэрэгтэй. 
1500 өдөр
Буддын шашин хамгийн олон ламтай, христийн шашин хамгийн олон сүмтэй
Улсын хэмжээнд бүртгэлтэй 1552 лам, санаваартан, шашны зүтгэлтэн байна. Тэдгээрээс 1321 нь буддын шашны лам. Харин 364 сүм хийд үйл ажиллагаа явуулдаг. Сүмийн тоогоор христ (196), дараа нь будда (134), ислам (24) бусад (10) орох юм. Завхан, Төв аймагт зөвхөн буддын шашны хийдүүд сүсэгтнүүдэд үйлчилдэг. Мөн  Баян-Өлгий аймаг дагнасан исламын шашны 18 сүмтэй. Харин Говьсүбэр аймаг нэг санваартантай, хоёр христийн сүмтэй аж. Увс, Ховд аймгуудад буддын шашны хийдүүд, исламын болон христийн сүмүүд мөр зэрэгцэн үйл ажиллагаа явуулах юм. Хөвсгөл аймагт христийн нэг сүмтэй гэсэн мэдээлэл байгаа боловч энэ шашны санаваартны талаар ямар нэг мэдээлэл байхгүй байна. Харин бусад шашны 10 сүм Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж. Сүм хийд, лам санваартануудын мэдээлэл, байршлыг  шүүрдэн үзлээ. Дээр дурьдсан тоо баримтаас үзвэл буддын шашин хамгийн олон ламтай, христийн шашин хамгийн олон сүмтэй байна. 
1506 өдөр