Ихэнх нутгаар цаг агаар ойрын өдрүүдэд тогтуун, дулаан байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -10...-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байх аж. Ихэнх нутгаар цаг агаар ойрын өдрүүдэд тогтуун, дулаан байх аж.
Ихэнх нутгаар цаг агаар ойрын өдрүүдэд тогтуун,
дулаан байна.