Ихэнх нутгаар маргааш цаг агаар тогтуун байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн төв хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас
секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын
хөндийгөөр -24…-29 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг,
Үүр голын хөндийгөөр -16…-21 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ,
Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7…-12 градус, Хангайн нурууны өвөр
бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус,
бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.
Ихэнх нутгаар маргааш цаг агаар тогтуун байна.