Сүүлийн 85 жилд тохиолдож буй 25 дахь дулаан сар
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Агаарын дундаж температур 2024 оны 12 дугаар сард 2023 оныхоос 2.4°С-аар, олон жилийн дунджаас 1.35°С-аар дулаан байлаа.
Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 25 дахь дулаан сар болсон
байна.
Монгол орны нийт нутгийн 23.3 хувь нь дунджаас -1.0°С -ээс -7.0°С-аар
хүйтэн, 41.1 хувь нь дунджаас +1.0°С –ээс 5.3°С-аар дулаан, 35.7 нь дунджийн
орчим байжээ.