Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2025-01-20 19:10:07

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 79 дуудлага бүртгэгдсэн байна.


Онцгой байдлын байгууллагын төв, орон нутгийн алба хаагчид дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ.


Нийт дуудлагын 69 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байсан байна.

Холбоотой мэдээ