Өмнөговь аймгийн 30 гаруй мянган толгой мал өөр аймагт өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-21 13:43:16
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас өөр аймгийн нутагт 46 өрхийн 31,5 мян толгой мал отроор өвөлжиж байна. Тодруулбал Дундговь аймгийн Өлзийт, Дэлгэрхангай, Дорноговь аймгийн Хатанбулаг, Өвөрхангай аймгийн Богд, Төгрөг сумдад 4,6 мян бод, 26,9 мян бог мал өвөлжиж байгаа аж. 
Харин өөрийн аймгийн бусад сумдад 263 өрхийн 144,8 мян мал, үүнээс бод 12,6 мян толгой, бог 132,1 мян толгой мал оторлож явна. Эдгээр малчин өрх орон нутагтаа эргэн ирж өвөлжих боломжгүй, өвөлжөө бууц, худаг усны хүрэлцээ хангамж муутай нүүдлийн байдалтай явж байна гэж аймгийн ХХААГазраас мэдээллээ. 
Мөн хилийн зурваст зургаан сумын 233 өрхийн 108,8 мянган мал үүнээс бод 9,3 мян толгой, бог 99,5 мян толгой, улсын тусгай хэрэгцээний газарт зургаан сумын 604 өрхийн 306,5 мян мал, үүнээс бод 24,9 мян толгой, бог 281,6 мян толгой мал орж өвөлжиж, хаваржих ажээ. 
Тус аймгийн зарим сумдад зун гантай байснаас малчин өрхүүд нутагтаа малтайгаа өвөлжих ямар ч боломжгүй байгаагаас ийн оторлож явна. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ