Хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-19 19:07:46
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөө шөнө буюу 20, 21-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг аймгийн УЦУОША-наас малчид, ногоочид, тариаланчид, иргэддээ хандаж анхаарууллаа.
Өнөө шөнө буюу маргааш өдөр хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцлон анхааруулж байна. Мөн Сэлэнгэ аймгийн нутгаар 2017 оны 5-р сарын 21-нээс 5-р сарын 25-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Энэ хугацаанд бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/сек. Шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байх нь. Харин 22-ны өдрөөс дулаарах аж.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ