Гэр бүлийн нөхөрсөг тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-30 13:45:37
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын Эрчим хүчний “Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төв” болон “Зуунмод түгээх төв”-ийн хамт олноос гэр бүлийн нөхөрсөг волейболын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд ажилчид болон  гэр бүлийн гишүүдээс бүрдсэн нийт 160 гаруй тамирчин, зургаан баг болон өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Багийн дүнгээр тэргүүн байрыг М.Шинэбаяр ахлагчтай “Тэргүүн” баг эзэлж шилдгээр шалгарсан байна. Харин Э.Билгүүн ахлагчтай “Эрчим” баг удаалсан бол гуравдугаар байрыг Д.Одбаяр ахлагчтай “Ялалт” баг хүртэв.

Орчин үед албан байгууллагууд ажилчдынхаа гэр бүл нийгмийн асуудалд ихээхэн анхаардаг болж. Энэ нэг илэрхийлэл уг волейболын тэмцээн юм. Мөн амжилтын эхлэл гэр бүлийн зөөлөн дулаан уур амьсгалаас бүрддэг гэж сэтгэл зүйчид үздэг талаар Зуунмод Түгээх Төвийн ахлах нягтлан бодогч Нямцэрэн ярилаа.

Волейболын тэмцээнд оролцсон ажилтан албан хаагчид болон тэдний гэр бүлийхэн уг арга хэмээнд өндөр үнэлгээ өгч, гайхамшигтай хором болж өнгөрснийг тэд онцолсон юм. 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ