Хүмүүнлэгийн өдөрлөг Батсүмбэр суманд

Орон нутагт | Төв
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-08 22:57:27
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Улаан загалмайн хороо, Төв аймгийн Засаг Даргын тамгын газар, Онцгой байдлын газар, Сейф Трэк ХХК-ийн хамт олонтой хамтран Төв аймгийн Батсүмбэр сумын Улаан загалмайн анхан шатны  хороонд хүмүүнлэгийн өдөрлөг зохион байгуулав.

Энэ үеэр Батсүмбэр сумын таван хүүхэдтэй өрхө толгойлсон эх Д.Туяад таван ханатай өргөө цагаан гэрийг дулаан хувцас хэрэглэлийн хамт гардуулан өгчээ. Мөн Төв аймгийн Улаан загалмайн хорооны хамт олон тус сумын зарим иргэдэд дулаан хувцас бэлэглэсэн гэж аймгийн улаан загалмайн арга зүйч Д.Одончимэг хэлсэн юм.

Үүнээс гадна Сейф Трек ХХК-ийн хамт олон малчдад туслах “ДУЛААН СЭТГЭЛ ” аян өрнүүлсэн бөгөөд уг аяны хүрээнд цугларсан өвлийн бээлий, малын нэмнээ, ажлын хувцас зэрэг бараа материалыг тус компаний захирал Ц.Дүүрэнбилэг Батсүмбэр сумын Засаг дарга Ганболдод гардуулан өгөв.

Сайн үйлсийн хариуд тус сумын удирдлагууд тус компаний хамт олонд талархал дэвшүүлэн цаашдын ажилд нь амжилт хүсээд “Талархлын бичиг” гардуулсан өглөө.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ