"Авъяаслаг Архустчууд" урлагийн наадам болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ"Авьяаслаг Архустчууд" урлагийн наадам Төв аймгийн Архуст суманд энэ сарын 19-нд боллоо.
Архуст сумын 60 жилийн ойн энэ онд тохиож байна. Уг ажлын хүрээнд урлагийн наадмыг Архуст сумын 14 байгууллагын дунд зохион байгуулж байгаа бөгөөд нийт 140 гаруй оролцогчид оролцож авьяас чадвараараа өрсөлдсөн байна. Соёлын биет болон биет бус өвийг нээн илрүүлэх, шинэ залуу уран бүтээлчдийг тодруулах, сумын ард иргэдэд урлагийн болон соёлын үйлчилгээ хүргэхээс гадна “Авьяаслаг хамт олон” байгууллагыг шалгаруулах зэрэг олон талын ач холбогдолтой гэж Архуст сумын удирдлагууд үзэж байв.
Урлагийн наадмын гуравдугаар байрыг Архуст сумын Эрүүл мэндийн газрын хамт олон эзэлсэн бол дэд байрыг сумын Соёлын төвийн хамт олон эзэлсэн юм. Харин тэргүүн байранд Архуст сумын Засаг даргын тамгын газрын хамт олон орж авьяас билгээрээ манлайлан шалгарчээ.
Мөн “Авьяаслаг Архустчууд” урлагийн наадмыг Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчид шүүсэн бөгөөд тэмцээнд оролцогчдын ур чавдар өндөр байсныг онцолж байсан юм.
Т.Есүхэйтөмөр