Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 30-ныг хүртэл түр зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-23 14:00:20
Yesukheitumur Tumurbaatar

Сумын хэмжээнд томуугийн дэгдэлт их байгаатай холбогдуулан Засаг даргын захирамжаар Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд сургалтын үйл ажиллагааг энэ сарын 30-ныг хүртэл түр зогсоохоор болов.

Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 17.45 хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байгаа бөгөөд томуугийн гаралт урд долоо хоногоосоо 2.44 хувиар өссөн гэдгийг албаныхан хэлж байна. Үүнээс гадна он гарсаар эхний оны 17 хоногийн байдлаар түргэн тусламжийн дуудлагын 47.36 хувийг томуугийн дэгдэлт эзэлсэн бөгөөд өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн томуугаар ихэвчлэн бага насны хүүхдүүд өвчилж байгаа гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлсэн юм.

Иймд дээрх байдлыг үндэслэн энэ сарын 19-ны өдрөөс 26-ныг хүртэл Зуунмод сумын Засаг даргын 09-р захирамжаар сумын хэмжээнд ясли цэцэрлэг сургууль  болон олон нийтийг хамарсан дугуйлан өдөрлөг уулзалт тэмцээнийг түр зогсоохоор болжээ.

Уг шийдвэр гарснаар томуугийн гаралтыг бууруулах болон тохиолдож болзошгүй эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх зорилготой гарсан гэдгийг албаныхан тайлбарлаж байсан юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ