"Баянхонгор" мазаалай хил даваад эргэн иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-12 21:58:18

"Баянхонгор" хэмээх мазаалай баавгай өнгөрсөн зун 2 удаа хятадын хилээр нэвтрэн орж Тэнгэр ууланд гараад буцаж ирсэн нь түүний хүзүүвчинд суулгасан сансрын дохиололтой GPS-ийн мэдээллээр баталгаажжээ.

"Хонгор нутгийн дуудлага" ТББ, МАМА ТББ, Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, “Монголын шинжлэх ухаан танин мэдэхүй, байгаль орчны кино нийгэмлэг” хамтран мазаалайн амьдардаг нутгаар танилцах үеэр АНУ-ын "Говийн баавгай" төслийн удирдагч Харри Рэнолдсийн судалгааны багтай уулзаж урьд өмнө судалгаанд орж байгаагүй шинээр баригдсан мазаалайд ’’Баянхонгор’’ гэдэг нэрийг өгсөн байдаг.

Сонирхуулахад, Баянхонгор аймаг нь Мазаалай баавгайг хамгаалах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон ашиглах үндэсний, бүс нутгийн болон орон нутгийн урт, богино хугацааны зорилтыг тодорхойлсон менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлж, иргэд байгууллагын сонирхлын механизм бүрдүүлж, боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах тогтолцоог боловсронгуй болгоход төрийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэхээр зорьж буй аж.

 

Холбоотой мэдээ