ДАРХАН-УУЛ: Ахмад депутатууд, өсвөрийн парламентын гишүүдийн уулзалт, өдөрлөг боллоо
ФОТО МЭДЭЭ
Дархан,
2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын
ажлын алба Монгол улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны түүхт 34
жилийн ойн баярын өдрийг энэ долоо хоногоос эхлэн зохион
байгуулж байна. Энэ сарыг дуустал үргэлжлэх үндсэн хууль сурталчлах өдрийн
эхлэл ахмад депутатууд, өсвөрийн парламентын гишүүдийн уулзалт өдөрлөгөөр эхэллээ.
Үндсэн хуулийн өдрийг өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод зохион байгуулсан бол энэ долоо хоногоос аймгуудад зохион байгуулж байна.

Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын алба музейтэй хамтран үндсэн хууль хэлэлцэн батлалцахад Дархан-Уул аймгаас оролцсон депутатуудын гэрэл зургийн түр үзэсгэлэнг дэлгэлээ.
“Өсвөрийн Парламент” бүлгэмийн сурагчид үндсэн хуулийг хэлэлцэн батлалцсан депутатуудаас асуулт асууж, тэдний үнэтэй санал, дурсамжийг сонсон мэдлэгээ тэлэв.
Мөн “Өсвөрийн сэтгүүлч” дугуйлангийн сурагчид уг арга хэмжээг шууд дамжуулж, фото мэдээ бэлтгэн олон нийтэд түгээсэн бол Залуучууд театрын уран бүтээлчид ардын язгуур урлагаар мэндчилгээ дэвшүүллээ.
