ӨМНӨГОВЬ: “Тэмээн сүргийн говь” дууны ая зохиогч МУГЖ А.Батдэлгэрт хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-09-23 14:10:16

Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх тэргүүтэй албаны удирдагууд ая зохиогч МУГЖ А.Батдэлгэрийг хүлээн авч уулзаж хүндэтгэл илэрхийлжээ.


Уулзалтын үеэр ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх хэлэхдээ, “Тэмээн сүргийн говь” бүтээл нь говь нутгийн нийт зон олны хүндэтгэн хайрлах бахархалт соёлын бүтээл гэдгийг онцлон хэллээ.


Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2002 оны 77 дугаар тогтоолоор “Тэмээн сүргийн говь” дууг Өмнөговь аймгийн сүлд дуу хэмээн баталсан билээ.

 

Харин 2015 онд “Тэмээн сүргийн говь” дууны хөшөөг Даланзадгад хотод бүтээжээ.

   

“Тэмээн сүргийн говь” дууны ая зохиогч А.Батдэлгэр нь “Үүрийнтуяа” хамтлагаа 1973 онд үүсгэн байгуулж, Монгол Улсад эстрад болон цахилгаан хөгжмийн урсгалыг анхлан нэвтрүүлсэн түүхт хамтлагуудын нэг юм.

 

Тус 50 гаруй жилийн түүхтэй цахилгаан хөгжмийн "Үүрийнтуяа" хамтлагийн тоглолтыг ХЖТ-т 30 гаруй уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж хүндэтгэл илэрхийллээ.  

 

"Үүрийнтуяа" хамтлагийн уран бүтээлээс танилцуулахад "Тэмээн сүргийн говь", "Миний эх орон", "Өвлийн уянга", "Ханийн дуу", "Эх орны өглөө", "Тэр жилийн тэр өдрүүд", "Загийн алим", Таньруу нүүж явна", "Саруул талын ерөөл", "Зарлаагүй дайны оршил", "Гул аранжин", "Давааны цаана даваа", "Тойрох хуудас", "Хонины найр", "Хатанбаатар", "Бид мартахгүй", "Хүний сайхан сэтгэл" зэрэг киноны хөгжмийг тогложээ.

  

 

 

Холбоотой мэдээ