ӨМНӨГОВЬ: Даланзадгад сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-20 16:34:10

Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын ЗДТГ-аасТэрбум мод” үндэсний хөдөлгөөн,“Өсөлттэй-Даланзадгад” хөтөлбөрийн хүрээнд хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр үе шаттай ажлуудыг зохион байгуулж байна.

 

Тодруулбал, Даланзадгад сумын төвийн тохижилт, өнгө үзэмж, тоосжилтыг бууруулах, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий 58 га талбайг 10 га-гаар нэмэгдүүлж нийт 68 га болгон ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтыг сайжруулахад чиглэн, ажиллах хүн, хүч, техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм.

 

Мөн Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто замын дагуух ногоон байгууламжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилгоор усалгааны эх үүсвэрийг нэмж 2 гүн өрмийн худаг шинээр гаргаж, хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлж, 3 нэр төрлийн 7000 мод тарьж, 10000 улиасыг мөчрөөр суулгах ажил өрнөж байна.
















Холбоотой мэдээ