ӨМНӨГОВЬ: Даланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Даланзадгад хотын долоо хоног үйл ажиллагааны хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг үзлэг оношилгоонд хамруулж, эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Энэ
хүрээнд Даланзадгад сумын 10 багийн зорилтот бүлгийн иргэдэд үзлэг оношилгоо,
шинжилгээ хийх, эрүүл мэндийг дэмжих, тэдний амьдралын чанарыг
сайжруулах, халдварт бус болон хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх, хүндрэлээс
сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор үзлэг, оношилгоо
зохион байгууллаа.
Эрүүл
мэндийн эрт илрүүлэг, шинжилгээгээр тархины судасны 50 хувиас дээш хувийн
нарийсалтай 13 хүн, ходоодны хавдар 2, умайн хүзүүний хавдрын эрт үе 10, хэвлийн
эхогоор элэгний хавдар сэжигтэй 6, хөхний үүсгэвэртэй 1, 150 хүнээс
хеликобактерын халдвартай 70 хүнийг тус тус онишилж илрүүлжээ.
Үзлэгийг 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл
үргэлжлүүлэх бөгөөд иргэдийг 30-50 нас, 55-аас дээш нас, эрэгтэй 45-аас дээш
насны иргэдийг 4 багцад хамруулсан юм.