Азийн физикийн XXV олимпиадаас Монголын баг 7 медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-11 13:44:00

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Азийн физикийн XXV олимпиад Саудын Арабын хаант улсын Дахран хотод энэ сарын 4-12-нд болж байна.


Уг олимпиадад Азийн 30 орны 240 гаруй сурагч, 100 гаруй багш, дасгалжуулагч оролцлоо.  Монголын багийн 8 сурагч оролцож 1 мөнгө, 6 хүрэл медаль, 1 шагналт байр хүртэж, Монгол Улс анхны мөнгөн медалиа авсан түүхэн амжилт гаргалаа.


МУИС-ийн багш доктор, дэд профессор Г.Мөнхбаяр, ШУТИС-ийн багш доктор, дэд профессор Г.Зоригт нар багийн ахлагч багшаар, дасгалжуулагч багшаар УФО-ын хорооны дарга М.Ганбат, МУИС-ийн багш М.Отгонбаатар нар ажиллажээ.

Шагнал гардуулах үйл ажиллагаа маргааш болно.


Өнгөрсөн жил Монгол Улс 2 хүрэл медаль, 2 шагналт байр эзэлж байсан. Ирэх жил "АФО2026" БНСУ-ын Бусан хотод болох аж.

 

Холбоотой мэдээ