ӨМНӨГОВЬ: Санал хураалтын ирц 17:00 цагийн байдлаар 51.7 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны аравдугаар сарын 11
/МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит
сонгуулийн санал хураалт 17:00 цагийн байдлаар Өмнөговь аймагт 57.1
хувьтай байна.
Сонгогчдын
олонх нь эмэгтэйчүүд буюу
55.9 хувь
нь саналаа өгсөн
бөгөөд дунд насныхны идэвх өндөр байгаа юм.
Аймгийн хэмжээнд Даланзадгад 43.3, Цогтцэций 47.6 хувьтай санал хураалтын ирц харьцангуй бага байгаа бол Ноён сум 77.5, Цогт-Овоо сум 73.1, Манлай 71.3 хувьтай ирц өндөр байна.