ХЭНТИЙ: Түүхэн аялал жуулчлалын бүс нутгаа орон даяар сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-15 08:24:57
Чингис /МОНЦАМЭ/. Монгол Улсын ууган дөрвөн аймгийн нэг, түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болох Хан Хэнтий уулын аймгийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор аймгийн удирдлагууд “20 к клуб”-ын хамт олныг нутагтаа урилаа.

Ингэснээр Эзэн Чингисийн өлгий нутгийн түүхэн жим, газар нутгаа иргэд олон нийтэд сурталчлан таниулах, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжих, гадаадын болон дотоодын жуулчдыг татах олон давуу талууд бий болж байгаа юм.

"20к клуб" нь гурван хөдөлмөрийн баатар, 28 гавьяаттай, нийт 300 гаруй гишүүнтэй, нийгмийн сайн сайхны төлөө нэгдсэн хамт олон аж.
Холбоотой мэдээ