ӨМНӨГОВЬ: “Говийн яргуй-2023” уралдааны үеэр хүүхдийн зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-26 15:16:11

Даланзадгад /МОНЦАМЭ/. Хүүхэд багачуудын авьяас билгийг нээн хөгжүүлэх, говь нутгаас шинэ залуу зохиолчдыг төрүүлэх зорилгоор “Говийн яргуй-2023” хүүхдийн яруу найргийн уралдааныг зохион байгууллаа.

Уралдаан 4 дүгээр сарын 22-ны өдөр болсон бөгөөд 3 насны ангиллаар нийт 15 сумын 100 гаруй сурагч оролцлоо.

 


Говийн яргуй-2023хүүхдийн яруу найргийн уралдааныг МЗЭ гишүүн Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолч, доктор Долгорын Батжаргал, МЗЭ шагналт, хүүхдийн зохиолч Цэндийн Энхтүвшин, МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч Сосорбарамын Гантогтох нар шүүн тунгаалаа.

Уралдааны бага насны ангилалын шилдэгийн шилдэгээр  Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн 4б ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ, алтан медалиар Цогтцэций сумын 2 дугаар сургуулийн 5в ангийн сурагч Б.Номуунзул, мөнгөн медалиар мөн тус сургуулийн 4г ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ  нар тус тус шагнагджээ.  

 


Харин  дунд насны ангилалд шилдэгийн шилдэгээр Даланзадгад сумын 4 дүгээр сургуулийн 8в ангийн сурагч Б.Должидмааалтан медалиар Манлай сумын  9а ангийн сурагч Б.Билгүүнмөнгөн медалиар мөн сумын 8а ангийн сурагч Т.Ундрах-Эрдэнэ,  хүрэл медалиар Улаанбаатар хотын Монтэ роза сургуулийн 9а ангийн сурагч  Б.Энхжин нар тодорсон бол  ахлах насны ангилалын шилдэгийн шилдэгээр Цогтцэций сумын 1 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч О.Нарансолонго, алтан медалиар тус сургуулийн 11а ангийн сурагч М.Нандин-Эрдэнэ, мөнгөн медалиар Гурвантэс сумын 10б ангийн сурагч О.Отгончимэг, хүрэл медалиар Баяндалай сумын 10а ангийн сурагч Э.Тунгалагтамир нар шалгарчээ.




Шилдэг сургуулиар Манлай сумын Ерөнхий боловсролын сургууль тодорлоо. "Говийн яргуй-2023" яруу найргийн уралдааны үеэр хүүхдийн шилдэг зохиолчдын гарын үсэгтэй номын худалдааг зохион байгуусан нь эцэг эх, хүүхэд багачуудад хүрсэн онцлог үйл ажиллагаа боллоо. 



Холбоотой мэдээ