Завхан аймаг энэ жил 78 малчныг аймгийн аварга малчнаар тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-01-26 18:58:32

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгаас улсын хошой аварга малчин нэг, улсын аварга малчин гурав төрлөө гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.  

"Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн босгон дээр "Улсын хошой аварга малчин"-аар Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн улсын аварга малчин Г.Сандаг-Очир, "Улсын аварга малчин"-аар Яруу сумын Хэц улаан багийн малчин П.Ширбазар, Тэлмэн сумын Шургах багийн малчин О.Ганбат, Эрдэнэхайрхан сумын Багануур багийн малчин Р.Хишигт нар тодорлоо.

Мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажилласан. Мал сүргийнхээ бүтэц, ашиг шимийг сайжруулж, залуу хойч үедээ үлгэр дуурайлал үзүүлэн ажиллаж буй малчид төрийнхөө хүндлэлийг хүлээн авч байна. Ташрамд энэ жил манай аймаг 78 малчныг "Аймгийн аварга" малчнаар тодрууллаа гэв.






Холбоотой мэдээ