Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан түр завсарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-07-15 18:32:18

Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр өдрийн 11 цагт эхлэх байсан боловч, олонхи болсон МАН-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид завсарлага авч үдээс хойш 15 цагт эхэллээ.

Анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн дүн, төлөөлөгчийн  бүрэн эрхийг зөвшөөрөх, зохион байгуулалтын асуудлыг тус тус хэлэлцэх юм.

Анхдугаар хуралдаанд аймгийн Сонгуулийн хорооны дарга Н.Бөхболд 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуулийн дүнг танилцуулж, хуралдаан даргалагчаар 41 төлөөлөгчөөс хамгийн ахмад нь болох төлөөлөгч  Ш.Батсүхийг сонголоо.

Анхдугаар хуралдаан даргалагч Ш.Батсүх  Аймгийн ИТХ-ын 41  төлөөлөгчийн бүрэн эрхийн үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулж, баяр хүргэж, амжилт хүслээ.

Аймгийн ИТХ-д МАН бүлгийн даргаар  аймгийн ИТХ-ын төлөөлөгч   М.Ганзориг, дэд даргаар Ч.Уранчимэг, АН-ын бүлгийн даргаараймгийн ИТХ-ын төлөөлөгч  Ч.Чинбат, дэд даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батэнэрэл, Н.Энмандах нар ажиллахаар болсон тогтоолыг хурал даргалагчид өргөн барив.

Хэлэлцэх асуудлын дарааллын аймгийн ИТХ-ын дарга сонгох дагуу зохион байгуулалтын асуудалд МАН-ын бүлгийн дарга М.Ганзориг  Анхдугаар хуралдааны дэгийн 4 дэх заалтад 2 цаг тутам завсарлана гэдгийг 10 хоног хүртэл гэж өөрчлөхийг санал болгож, олонхи болсон тус нам 1 цагийн завсарлага авлаа.

А.Бямбасүрэн

 

 

Холбоотой мэдээ