Хүнсэнд болон хэрэглээнд зарцуулсан малын тоо өсжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-12 13:09:28

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт оны эхний нийт малын 33.8 хувьтай тэнцэх 1 сая 302.3 мянган малыг хэрэглээнд зарцуулсан байна.

Малтай нэг өрхөд дунджаар 94 толгой малыг хэрэглээнд зориулан зарцуулсныг аймгийн нийт өрхөд харьцуулбал нэг өрх дунджаар 62 толгой малыг хэрэглээндээ зарцуулсан байна. Харин оны эхний нийт малын 28.4 хувьтай тэнцэх 1095.0 мянган малыг зах зээлд худалдан борлуулжээ. 207.2 мянган малыг хүнсэнд хэрэглэсэн байна. Хүнсэнд хэрэглэсэн малыг аймгийн нийт өрхөд харьцуулахад нэг өрхөд дунджаар 10 толгой мал ногдож байна. Цар тахлын үе буюу сүүлийн хоёр жилд худалдан борлуулсан мал, махны хэмжээ жил бүр 200-300 мянгаар нэмэгджээ. Харин хүнсэнд хэрэглэсэн малын тоо мөн адил өссөн байна. Мал, махны үнэ аймгийн хэмжээнд өссөн дүнтэй байна. Тухайлбал өнгөрсөн жилийн мөн үеэс энэ жил махны үнэ кг тутамд 3000-5000 төгрөгөөр өссөн гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ