Улиастайд батлагдсан тохиолдлуудын ойр харьцсан иргэд гэртээ тусгаарлагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-05-08 16:47:18
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт батлагдсан тохиолдлын харьцсан иргэдийг тогтоох тандалтын ажил хийж байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Тандалт судалгаагаар Улиастай суманд коронавирусний халдвар авсан нэг иргэний нэгдүгээр хавьтлын 160, хоёрдугаар хавьтлын 480 хүн байна. Мөн батлагдсан хоёр дахь иргэний нэгдүгээр хавьтлын 39, хоёрдугаар хавьтлын 77 хүн байна. Үүнээс эрсдэл өндөртэй ойрын хавьтал 174 хүн байна.

Аймагт тусгаарлах байр, хоолны асуудлыг шийдсэн хэдий ч одоогоор дээрх иргэдээс 9 иргэн л тусгаарлах байранд оруулахыг зөвшөөрсөн байна. Харин бусад иргэд гэртээ өөрийгөө тусгаарлах хүсэлт тавиад байна” гэв. Ташрамд, дээрх хоёр батлагдсан тохиолдлуудын шинжилгээний хариу тавдугаар сарын 6-ны өдөр батлагджээ. 

Холбоотой мэдээ