Ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-05-01 20:44:02

Завхан/МОНЦАМЭ/. Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг малчид, ард иргэд, тээвэрчдэд анхааруулж байна.

-“Тавдугаар сарын 2-ны өдөр Завхан аймгийн нийт нутгаар салхи секундэд 12-14 метр, зарим газраар секундэд 18-20 метр. Түр зуур секундэд 24 метрийг давж ширүүснэ. Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна” гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв. Түүнчлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хот хоорондын болон орон нутгийн замд хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан иргэд баталгаагүй замаар зорчиж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохоос сэргийлэхийг зөвлөж байна. Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах. Шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих. Баталгаагүй замаар болон гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй, тээвэр хийхгүй байх. Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах. Бага насны хүүхдийг малд явуулахгүй, хараа хяналтгүй үлдээхгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ