Завханд батлагдсан тохиолдол 128 боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт нийт батлагдсан тохиолдол 128 боллоо
гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.
-“Дөрөвдүгээр сарын 22-ний байдлаар Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сумын нийт 375 иргэнд PCR шинжилгээ хийхэд Тосонцэнгэл сумын 40 иргэн, Их-Уул сумын 8 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа. Ингэснээр Завхан аймагт нийт батлагдсан тохиолдол 128 боллоо. Тиймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлаарай. Тосонцэнгэл суманд явуулын лаборатори ажиллаж PCR шинжилгээний сорьцуудыг тасралтгүй уншуулж байна. 11.00 цагийн байдлаар Улиастай, Завханмандал зэрэг бусад сумдын шинжилгээний хариу гараагүй байна” гэв. Ташрамд Улиастай суманд тэг зогсолт үргэлжилж байгаа бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд Улиастай сумын хэмжээнд 150 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.