Халдвар авсан иргэнийг аймгийн Халдвартын тасаг руу шилжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-22 10:29:44

Завхан/МОНЦАМЭ/. Завханмандал суманд батлагдсан тохиолдол болох "Шувуун хар уул" компанийн ажилчдыг Улаанбаатар хот руу хүргээд байна гэж сумын Шуурхай штабаас мэдээлэв.

-“Тус суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Шувуун хар уул" компанийн РСR шинжилгээний хариу эерэг гарсан 13 иргэнийг мөн хамт байсан ажилчдыг өчигдөр өөрсдийнх нь тээврийн хэрэгслийг дайчлан Их-Уул сумын хяналтын постод хүргээд байна. Эдгээр иргэдэд сумын эмнэлгээс хяналт тавьж биечлэн хүргэж өгсөн байна.

Харин батлагдсан тохиолдол болох тус сумын халдвар авсан нэг иргэнийг аймгийн Халдвартын тасагт эмчлүүлэхээр явууллаа. Өнөөдрийн байдлаар аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас таван хүний бүрэлдэхүүнтэй баг суманд ирж нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тандалт судалгаа хийх, удирдлагаар хангахаар ажиллаж байна. Тиймээс иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлан эргүүлд гарч байгаа төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж дархлаагаа дэмжин тайван байхыг зөвлөж байна гэж Завханмандал сумын Шуурхай штабаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ