Сумын төвийг ойжуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Хатанбулаг сумын ЗДТГ-аас сумынхаа төвийг ойжуулах, ногоон төгөл байгуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. 2015 онд хуучин цэцэрлэгт хүрээлэндээ 1000 гаруй хайлаас модыг тарьж байсан бол энэ жил бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд 2000 хайлаас, 300 гаруй гүйлс, 25 тосон нарсыг нэмж суулгалаа.
Цэцэрлэгт хүрээлэн хийгээд сумын төв замын дагуу болон байгууллага хамт олон, айл өрхүүдийн хашаандаа тарьсан модны ургалт 70 орчим хувьтай байгаа аж. Энэ талаар тус сумын Засаг дарга М.Мөнхбаяр “Бид “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-тай ноднин жилээс хамтран ажиллаж 1000 ширхэг мод энэ жил 2300 ширхэг модыг үнэгүй авч суулгасан.
Ирэх жил сумын ОНХС-гийн хөрөнгөөр сумын төвийн баруун талд салхинаас хамгаалах зорилгоор нэг км газарт ногоон зурвас байгуулахаар төлөвлөж байна. Мод тарих газраа хашаажуулж, худаг усны асуудлыг шийдвэрлэвэл суулгах модыг төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр шийдэх боломж бий” гэлээ.
Х.Эрдэнэбулган