Есдүгээр сарын 23-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2015-09-23 10:16:02

09:30 цагаас Гадаад хэргийн яаманд Монгол улс АПЕК-д гишүүн эдийн засгаар элсэх бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулж буй “Ази, номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д гишүүн эдийн засгаар элсэх, үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн болно.

10:00 цагт Олон улсын Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/-ын талаарх "Олон улсад мэдлэгээ сорьё, амжилтаа таниулъя" семинар Мэдээллийн Технологийн Үндэсний Парк /МТҮП/-ийн 302 тоотод болно.

11:00 цагт Монголын пауэрлифтингийн холбооныхон удахгүй болох ДАШТ, ААШТ-д оролцох тамирчдаа танилцуулж, Спортын төв ордонд мэдээлэл хийнэ.

11.00 цагт Глобал Шэйперс Улаанбаатар нийгэмлэгээс “Монгол гэр” төслийн хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн сургуулиудад загвар гэр, гэр барих гарын авлага гардуулах ёслолын ажиллагаа 55-р сургууль дээр болно. 

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Эрх тэгш, аюулгүй, баталгаатай ирээдүйн төлөө цуглааны талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх санал асуулга Чингисийн талбайд үргэлжилнэ. 

11:30 цагт  “Бага оврын цэвэрлэх байгууламж”-ийн нээлтийн үйл ажиллагаа Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлах  Гордок тосгонд болно. 

11:40 цагт Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын "Монгол төрийн их дуулал" хүндэтгэлийн тоглолт Чингисийн талбайд болно.

12:00 цагт "Америкийн орчин үеийн бүжгийн үдэш" тоглолтын хэвлэлийн бага хурал УДБЭТ-т болно.

14:00 цагт "ЕБС-ийн сургалтын орчин, ширээ сандал, сурагчийн цүнхний стандарт, Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт" сэдэвт үзүүлэх сургуулилт, зөвлөн туслах арга хэмжээ Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн урлаг танхимд болно. 

14:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд Олон Улсын Пресс Клубуудын холбооны ээлжит хуралдаан болно.

15.00 цагт Зохиолч, хэл бичгийн ухааны доктор Сономжамцын Бат-Эрдэнийн “Сэтгэлийн танхим”, хүүхдэд зориулсан “Аав-нар” хэмээх бүтээлүүдийн нээлт Интерном их дэлгүүрт болно.

16:00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл НҮБ-ын ОУ-ын Хөдөлмөрийн байгууллагын Бангкокт төвтэй 24 орныг хамарсан Ази, номхон далайн бүс нутгийн Жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй УИХ дахь Эмэгтэй гишүүдийг төлөөлж уулзана.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд