ӨНӨӨДӨР: “Чингис хааны эрин” хүндэтгэлийн хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-11-23 06:02:52

Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр болох үйл явдлын тойм:


09.00-14.00 цагт:White event hall”-д “Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерийн ёс зүй” хэлэлцүүлэгтэй.


09.00 цагт: Монголын Хүүхдийн ордонд  "Хотын үйлчилгээ" сэдэвт салбар зөвлөгөөн болно. Утас: 9000-0508, 9009-7788.


11.00 цагт: “Туушин” зочид буудалд “Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох нь” төслийн дугуй ширээний хэлэлцүүлэг болно.


11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2022 онд төрийн дээд "Чингис хааны одон" авах хүмүүсийг зарлаж хэвлэлийн хурал хийнэ. 


14.00-17.00 цагт: Монгол-Японы төвд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хааны эрин” хүндэтгэлийн хурал болно.


17.00 цагт “Чингис хаан” музейн Их танхимд "ЧИНГИС ХААН: МОНГОЛЧУУДЫН ҮНЭТ ЗҮЙЛ БОЛОХ НЬ" тусгай лекц болно. Илтгэгч” Чингис Хаан” музейн захирал, академич С.Чулуун.


14.00 цагт "Улаанбаатар-Эрдэм Оюу" их сургуульд зохиолч, сэтгүүлч, доктор, профессор Т.Баасансүрэнгийн “Нэгэн жарны сударласан сургамж” судалгаа, шинжилгээний бүтээлийн нээлт болно.


-“Амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагаа, уялдаа холбоо” хэлэлцүүлэгтэй.  Сум, хороо бүрд байдаг тус зөвлөл иргэдийг нийгмийн халамжид хамруулж, нийгмийн үйлчилгээг хариуцдаг байна. Энд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ