ӨНӨӨДӨР: "Болор цом" яруу найргийн наадам зохион байгуулагдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархал”-ын өдөр арваннэгдүгээр сарын 24-ний өдөр болох үйл явдлын тойм:
07.30 цагт: Д.Сүхбаатарын талбайд:Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархал”-ын өдөр Монгол Улсын Төрийн далбааг мандуулж цэнгүүлнэ.
09.00 цагт: “Блью кай” зочид буудалд: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Монгол-Японы соёлын өвийн форум" болно.
09:00 цагт: Д.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Нүүдэлчин Монгол ардын гар урлал" үзэсгэлэнг дэлгэнэ.
10.00 цагт: Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов нарт Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулна.
11:40
цагт: “Чингис
хаан”-ы музейд Соёлын бүтээлч сарын хүрээнд "Монгол орон,
Монголчууд" Чингисийн алтан ургийнхан гэрэл зургийн тусгай үзэсгэлэн нээгдэнэ.
12.00 цагт: Төрийн ордонд: Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана.
14.00 цагт: Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2022” Монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг дэлгэнэ.
15.00 цагт: Соёлын төв өргөөнд: Эх эзэн Чингис хааны
мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Төрийн
хүндэтгэлийн тоглолт болно.
17.00 цагт: Улсын драмын эрдмийн театрт Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархал”-ын өдөрт зориулан Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт УГЗ Н.Наранбаатарын найруулга "Хаадын хаан андгай" түүхэн туульсын жүжиг тоглоно.
19.00 цагт: "Болор цом" яруу найргийн 40 дэх наадам зохион байгуулагдана.