Хууль хяналтын байгууллагынхан сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-14 19:16:31

Дорноговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн Айраг, Даланжаргалан, Иххэт,  Дэлгэрэх  Алтанширээ суманд ажиллаж байна.

Ажлын хэсгийнхэн сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай танилцах, чиглэл зөвлөмж өгөх, “АА” бүлгийн  ажилтай танилцах, тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагаа,  тэдний зөвшөөрөлд  хяналт тавихаас гадна ард иргэдийн санал хүсэлтийг сонсох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлаа олон нийтэд хүргэж байгаа юм.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд тус аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Ганбаатар, Цагдаагийн газрын дэд дарга Б.Ганцоож, Дорноговь аймгийн Ерөнхий прокурор С.Цэрэнсамбуу, Шүүхийн шинжилгээний албаны дарга Г.Болдбаатар,Дорноговь аймгийн Тагнуулын хэлтсийн ажилтан М.Галдорж, Цагдаагийн байгууллагын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч зэрэг ажил хариуцсан хүмүүс  ажиллаж  буй.

Ажлын хэсгийнхэн дөрөвдүгээр сарын 13-нд Айраг, Даланжаргалан суманд ажилласан бол 14-нд Иххэт, Дэлгэрэх  суманд ажилласан бөгөөд  15-нд Алтанширээ суманд ажиллана. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ