Эмнэлгүүд энгийн хуваариар ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-07 10:33:47

Ханиад томуу болон улаанбурхан өвчний тархалт, өвчлөл өмнөхөөсөө багассан тул  уртасгасан цагаар ажиллаж байсан  Дорноговь аймгийн Сайншанд сумын өрхийн эмнэлгүүд дөрөвдүгээр сарын 06-наас эхлэн  энгийн хуваариар ажиллаж эхэллээ.

Өмнө нь “Мишээлт мана”, “Гоёо мэнд”, “Агатова” зэрэг эмнэлгүүд ажлын өдрүүдэд өглөөний 08 цагаас оройны 19 цаг хүртэл,  амралтын өдрүүдэд  11.00  цагаас өдрийн 14 цаг хүртэл ажиллаж байсан юм.

Аймгийн төвийн өрхийн эмнэлгүүд өөрийн харьяалах иргэддээ улаанбурханы урьдчилан сэргийлэх вакцин хийсэн бөгөөд  “Мишээлт мана” өрхийн эмнэлгийнхэн 675 хүнд тус вакциныг хийсэн аж. Хэдийгээр улаанбурханы өвчний өвчлөл багассан хэдий ч аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасаг хэвтэн эмчлүүлэгсдээр дүүрэн байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ