Цэцэг өвчин гарч хорио цээр тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-23 15:32:20

Энэ сарын 18-нд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн малчин Л.Төмөрчөдөрийн хонинд малын цэцэг өвчин гарчээ.

Тэднийх зэргэлдээ Айраг сумын Нарт багийн малчин Наранбатынхтай Сүүл толгой гэдэг газар айл өвөлжсөн бөгөөд халдварт өвчин Наранбатын малаас халдварласан байж болзошгүй гэж  албаныхан үзэж байна.

Мал эмнэлэг болон Аймгийн онцгой байдлын ажилтнууд  өвчний голомт бүхий газарт хорио цээрийн дэглэм тогтоож халдварт өвчнөөр өвчилсөн нийт 12 хонийг устгалд оруулсан байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ