Харваачид цэц мэргэнээ сорив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬӨнгөрөгч амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн шагайн харвааны мэргэчүүл цэц мэргэнээ сорьж өрсөлдлөө.
Монгол Улсад “Хурандаа” цол бий болсны 80 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан шагайн харвааны тэмцээнд Дорноговь аймгийн Иххэт, Даланжаргалан, Мандах, Хөвсгөл, Улаанбадрах болон Дундговь аймгийн зарим сумдын нийт 20 гаруй багийн 160 гаруй харваач оролцов.
Тэмцээний тэргүүн байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ю.Мөнхтөр ахлагчтай Иххэт сумын баг, хоёр, гуравдугаар байрт А.Энхжаргал ахлагчтай Мандах сумын баг тамирчид, Монгол Улсын хүндэт харваач Д.Дамбийням ахлагчтай Сайншанд сумын баг тамирчид шалгарав.
Тэмцээнийг тус аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, Дорноговь аймгийн Шагайн харвааны салбар холбоо хамтран зохион байгууллаа.
Х.Эрдэнэбулган