Энэ онд есөн аргаль угалз агнана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-02 11:40:38

Энэ онд Дорноговь аймгийн нутгаас есөн аргаль угалз агнах зөвшөөрлийг БОНХАЖЯ-наас олгожээ.

Агнуурыг тус аймгийн Мандах, Өргөн, Эрдэнэ, Хөвсгөл, Хатанбулаг зэрэг суманд хийх юм байна. Харин Хөвсгөл сумын олон овоот агнуурын бүс нутаг дахь аргаль, угалзын үндсэн цөм нөөц нь бага бөгөөд байнга нүүдэллэж шилжин байршиж байдаг цөөхөн аргалын сүрэг байдаг аж.

Тиймээс ч өнгөрсөн жил тус агнуурын бүс нутгаас нэг толгой аргаль агнуулах ёстой байсан ч спорт агнуурын шаардлага хангах аргаль, олдоогүй тул агнуур хийгдээгүй аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ