Монголын “Их татлага” алдарт Сантори танхимд эгшиглэнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2016-03-02 09:32:57

Япон улсад уран бүтээлээ туурвиж байгаа Монголын үндэсний урлагийн “Их татлага” хамтлаг Токио хотын төв хэсэгт байрлах Сантори концертын танхимд энэ  сарын 13-ны ням гарагт анхны бие даасан тоглолтоо толилуулна.

Тус танхим нь “Эгшиг дууны эрдэнийн хайрцаг” хэмээн хүндлэгддэг бөгөөд  дэлхийн чансаа дээгүүр уран бүтээлчид дор хаяж хоёр жилийн өмнөөс захиалга өгж байж тоглодог байна.

Тоглолтод Монголын нэрт хөгжмийн зохиолчдын болон язгуур урлаг, хөөмэйн бүтээлүүдээс гадна хамтлагийн шинээр туурвисан бүтээлүүд эгшиглэх юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ