Жирэмсний эрт үеийн хяналтыг сайжруулах шаардлагатай

Орон нутагт | Хөвсгөл
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 18:33:41


Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Жирэмсний эрт үеийн хяналтыг сайжруулах, чанаржуулах, жирэмслэлт, төрөлт төрсний дараах хүндрэлээс сэргийлэх  болон  эх, хүүхдийн эндэгдэл хүндрэлд дүгнэлт хийж цаашид хийх ажлаа чанаржуулах зорилгоор “Жирэмслэлт, төрөлт, төрсний дараах хүндрэл болон хүүхдийн эндэгдэлд тохиолдож буй асуудал“ уулзалт зөвлөгөөнийг  зохион байгуулж,  анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эх, хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан их эмч, эх баригч  нар бүхий 70 хүн оролцжээ.

Зөвлөлдөх уулзалтыг нээж ЭМГ-ын дарга Л.Дамдинсүрэн үг хэлж, “Эхэд ээлтэй орон нутаг” зорилтод хүрэхийн тулд эх, хүүхдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлуудын талаар зөвлөгөөнийг хийж  байна. 2014 оны хүрсэн эрүүл үндсэн үзүүлэлтийн түвшингээсээ ухрах эрх бидэнд байхгүй. Тийм учраас өнөөдрийн энэ уулзалтыг зохион байгуулж байна. 2015 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдэл 1 гарч, эх, хүүхдийн эндэгдэл, өвчлөл хүндрэл  өсөх хандлагатай байна.  Энэ нь эрүүл мэндийн  тусламж үйлчилгээний хожимдол ялангуяа жирэмсний эрт хяналтад оруулах  байдал өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс буурч байна. Бидэнд ажиллах хүний нөөц, багаж тоног төхөөрөмжийн хангалт байгаа учраас цаашид ажлын хариуцлагаа өндөржүүлж, идэвх санаачилга гаргаж ажиллах нь зүйтэй байна” гэдгийг онцлон хэлж байлаа.


Б.Гантуяа

 

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд