Цагдаагийн газарт бүрэн тоноглогдсон автомашин олгов
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх аймгийн Цагдаагийн газарт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
чанаржуулах, иргэдэд цагдаагийн
байгууллагын ажил үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүрэн
тоноглогдсон суудлын автомашин гардуулж,
алба хаагчдын ажилд амжилт хүслээ.
2314 өдөр