Худалдаа үйлчилгээний газруудад тохирлын үнэлгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-15 22:54:46

Завхан/МОНЦАМЭ/Завхан аймгийн Баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит хурлын дүн болон говийн сумдаар хяналт, стандартын сургалт явуулсан тухай Стандартчилал, хэмжил зүйн газраас мэдээлэв.

Тухайлбал аймгийн Баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит хурал болж Улиастай суманд үйлчилгээ явуулж буй 13 худалдаа үйлчилгээний газруудад үнэлгээ хийсэн дүнтэй танилцжээ. Ингээд гурван нэр бүхий минимаркет, найман хүнсний дэлгүүр, нэг дэн буудал, нэг мухлагт тохирлын гэрчилгээний хугацаа сунгах шийдвэрийг гаргажээ.

Мөн нэр бүхий гурван хүнсний дэлгүүрт магадлан хяналтаар илэрсэн үл тохирлын тайланг албан бичгээр баримтжуулан ирүүлэхийг үүрэг болгосон байна. Түүнчлэн говийн дөрвөн суманд ажиллаж худалдаа үйлчилгээний газруудад тохирлын үнэлгээ магадлан хяналт хийжээ. Энэ үеэр сумын удирдлагууд болон худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд “Стандарттай Завхан хөтөлбөр” болон худалдааны үйлчилгээ 5021 стандартаар сургалт хийж гарын авлагаар хангасан байна. Мөн төрийн байгууллагуудыг MNS 5140,1,2,3 баримт бичгийн стандартыг хэрэгжүүлж ажиллахад нь заавар зөвлөгөө өгчээ.

Холбоотой мэдээ