Аймгийн Засаг даргын ивээл дор “Төв математик - YII” олимпиадыг зохион явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-03-16 18:39:33

Төв  /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын ивээл дор “Төв математик - YII” олимпиадыг Баянчандмань суманд 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Олимпиадад оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж, сургууль, багш, суралцагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн, тэдний чадварыг сорих талбар болон өргөжиж байна. Олипиадын даалгаврын гүйцэтгэл 40,2 хувь болж өмнөх оноос 7,01 хувиар өсчээ.

Олимпиадад аймгийн Ерөнхий боловсролын 30 сургуулийн 32 багийн 4-12 дугаар ангийн 243 сурагч, бага анги, математикийн 88 багш, 29 удирдах ажилтан, нийт 360 хүн оролцон, хоёр хоногийн турш оюун ухаан, авхаалж самбаагаа сорин уралдаж, тэргүүний сургууль, багш, сурагчдаа тодруулан 5.2 сая төгрөгөөр шагнаж урамшуулжээ.

Олимпиадын үеэр “Математикч сургууль – 2018” болзолт уралдааны дүнг танилцуулж, Баянчандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2 сая, Заамар сумын сургуулийг 1.5 сая төгрөгөөр, болзол хангасан Заамар сумын математикийн багш М.Гэрэлмаа, Баянчандмань сумын бага ангийн багш Д.Болортуяа, Батсүмбэр сумын математикийн багш Н.Ганцэцэг нарыг 1.2 сая төгрөгөөр шагнасан байна.

 

Холбоотой мэдээ