Орхон аймаг дахь “Сансар” кабелийн телевизийн үйл ажиллагааг зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-16 18:31:50
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын газрын үүрэг даалгаврыг биелүүлээгүй  гэсэн үндэслэлээр “Дархан ширхэнцэг” ХХК-ийн “Сансар” кабелийн телевизийн үйл ажиллагааг хаах, иргэд үйлчилгээнийхээ төлбөрийг төлөхгүй байхыг хуулийн байгууллагаас анхаарууллаа.

Учир нь Харилцаа холбооны зохицуулах хорооны шаардлага, чиг үүргийн дагуу радио давтамжаар кабелийн телевизийн үйлчилгээ явуулдаг компаниудын тусгай зөвшөөрлийг шинэчилж тоон системд шилжих ёстой байгаа. Үүний хүрээнд Орхон аймгийн кабелийн телевизийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван аж ахуйн нэгж нам давтамж буюу тоон системд шилжих эрхээ авсан ч өнөөдрийн байдлаар “Сансар” кабелийн телевиз тоног төхөөрөмжөө шинэчлээгүйгээс болж 1200 гаруй хэрэглэгч хохироод байна.

Уг байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан ч үйл ажиллагаа явуулсаар байгаа тул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар уг байгууллагад торгууль ногдуулах, үйл ажиллагааг нь бүрэн зогсоох шийдвэр гаргалаа. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “Сансар” кабелийн телевизийн антеннийг албадан унтраахаар болов.  

Холбоотой мэдээ