Голуудын мөсний зузаан 5-15 см нимгэрчээ
Архангай /МОНЦАМЭ/. Хангай нурууны араас усжих Хануй, Чулуут, Суман, Хойдтамир, Урдтамир голын мөсний зузаан 65-160 см-ийн зузаантай байсан бөгөөд энэ сарын эхээр 5-15 см-ээр нимгэрч, 50-145 см зузаантай болсон байна. Энэ нь олон жилийн дундаж болон өнгөрсөн жилийн мөн үеэс 10-55 см нимгэн мөстэй байгааг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
2310 өдөр