Төв аймгийн музейд 1726 оны үед хамаарах "Жадамба судар" бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-03-19 16:20:15

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн нутаг дахь Богд Хан уулын хормойд байрлах Байгалийн музейн гаднах талбайд МЭ VI-VIII зуунд холбогдох Түрэгийн үеийн яст мэлхий, XIX зууны сүүл үед хамаарах чулуун пайз, газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэглэж байсан тээрмийн чулууг тавьсан бөгөөд зорьж ирсэн хүмүүсийн нүдийг хужирлаж байна.

 Богд хан уулын өвөрт байрлалтай Манзушир салбар музей нь  “Байгалийн музей”,  “Шашны музей” гэсэн салбартайгаар  үйл  ажиллагаа явуулдаг.

    МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын СНЗ-ийн дарга Ю.Цэдэнбалын санаачилгаар Байгалийн музейг 1969 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Зуунмодны  ам буюу Манзуширийн хийдийн туурин дээр байгуулах шийдвэр гаргасан аж. Музей байгуулах барилгын ажлыг 1970-1971 онд барьж дуусгаад, Төв аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны  шийдвэрээр 1973 онд байгалийн музейг ашиглалтад оруулжээ.

        Тус музейн үндсэн үзмэрт БНМАУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн, зураач,  барималч, Д.Шагдарсүрэнгийн урлан бүтээсэн байгалийн баялаг, мод, ургамал, элс чулуу болон ан амьтдын гаралтай зүйлсээр хийсэн олон үзмэр тавигдсанаас гадна сэтгүүлч, сурвалжлагч О. Сумьяагийн  модны үндэс, ур, мөчир ашиглан хийсэн бүтээлүүд, Монгол Улсын анчдын нийгэмлэгийн гишүүн,  байгалийн түүхийн музейн мастер чихмэлчин Я.Цэвэл, Н.Долгорсүрэн  нарын хийсэн хөхтөн болон туруутан амьтдын чихмэлүүд дэглэгдсэн нь одоо ч үнэ цэнээ алдаагүй үзэгч, үйлчлүүлэгчдийн сонирхон үздэг  үзмэрүүдийн  нэг болсон байна.

Шашны музей нь Дэлхийн болон Монголын анхны дархан цаазат газар, дэлхийн шим мандлын нөөц газарт тооцогддог Богд Хан уулын өвөрт 200 гаруй жил оршин тогтнож байна. Манзушир хийд нь XVIII-XIX зууны эхэн үеийн  түүх соёлын дурсгалт  газарт бүртгэгдсэн байдаг. Уг хийдийн туурин дээр музейг байгуулсан юм.

 Манзушир хутагтын зуны өргөө “Сэрүүн лаврин”-гийн туурин дээр аймгийн музейн захиалгаар  “Сэрүүн лаврин” шашны музейг  1991 онд бариулж, 1992 онд ашиглалтад оруулсан. Тус  музейд хийдийн 1920-иод оны гэрэл зургууд, бурхан шашны холбогдолтой үзмэрүүдийг дэлгэн үзүүлж байна. Хийдийн туурь болон хаданд байрлах XVIII-XIX зууны үед бүтээгдсэн бурханы хөргүүдийг  Монгол Улсын  Засгийн Газрын 1998, 2008 оны тогтоолоор улсын хамгаалалтад авч, соёлын өвийн чухал дурсгалд бүртгэжээ.

Төв аймгийн музейн түүхийн танхимд 1726 оны үед хамаарах "Жадамба судар" бий. Судрыг болгомол хар цаасан (нагтан) дээр алтан үсгээр бичиж, хатуу цаасаар наах будах, зурах, чимэх, бичих зэрэг аргаар хийжээ. Эхний хуудас дээр 7,5х6см хэмжээтэй гурван бурхан Богдзонхов, Бурхан багш, Аюуш бурханы хөргийг байрлуулж, дунд нь маанийн үгсийг төвөдөөр бичсэн байна. Нүүрэндээ улаан өнгийн торгон хөшгөвчтэйхүрээн дээр цагаан, цэнхэр 2 өнгийн хээгээр чимсэн, судрын эх зохиол болох бичвэрийг найман мөртөөр цувуулан ар өвөргүй шармалдаж бийрээр бичжээ.1957 онд Төв аймгийн Зуунмод хотын иргэн Гомбо гэдэг хүнээс үзмэрт авсан байна. Судар нийт 362 хуудастай бөгөөд өндөр нь 16 см, өргөн нь 18 см, урт 58 см, жин 9850 гр жинтэй гэнэ.

         Төв аймгийн "Байгалийн музей"-н гаднах талбайд 1726 оны үед хамаарах хүрэл цутгамал тогоо бий. Тогооны ёроол болон бөөр хэсгийг  зэс давтаж  залгаж хадаж урлажээ. Тогооны амсар болон бүслүүр нь 8 тахилтай бөгөөд монгол бичгээр бичсэн бичээс бий гэнэ. 2 тоннын даацтай 1800 литрийн багтаамжтай энэ тогоонд 10 эр хонь буюу 2 шарын махыг эвдэж, 2 цаг чанахад 4 тэрэг түлээ ордог байжээ. Монголын хамгийн том тогооны амсрын тойрог  670 см, диаметр нь 215 см, гүн нь 140 см бөгөөд соёлын үнэт дурсгалд тооцогддог юм байна.             


Шашны музей  
  нь  Дэлхийн  болон  Монголын анхны  дархан цаазат газар,  дэлхийн шим мандлын нөөц газар  болох  Богд хан уулын    өвөрт  200 гаруй жил оршин тогтнож байна.Манзушир хийд нь XVIII-XIX  зууны эхэн үеийн  түүх соёлын дурсгалт  газар  бөгөөд Монголын томоохон хийдүүдийн нэг  байжээ. Энэ хийдийн туурин дээр уг музейг байгуулаад байгаа юм. Манзушир хутагтын зуны өргөө “Сэрүүн лаврин”-гийн туурин дээр аймгийн музейн захиалгаар  “Сэрүүн лаврин” шашны музейг  1991 онд бариулж, 1992 онд ашиглалтад оруулсан байна.   Тус  музейд   хийдийн 1920-иод оны гэрэл зургууд, бурхан шашны холбогдолтой үзмэрүүдийг дэлгэн тавьсан.  Мөн хийдийн туурь болон хаданд байрлах   XVIII-XIX  зууны үед бүтээгдсэн  бурханы хөргүүдийг үзэж сонирхох боломжтой гэнэ. Дээрх ховор нандин дурсгалт үзмэрүүдийг   Монгол Улсын  Засгийн Газрын  1998,  2008 оны тогтоолоор улсын хамгаалалтад  авч,  соёлын өвийн  чухал дурсгалд бүртгэжээ.Жадамба  судар                      Төв аймгийн музейн түүхийн танхимд          


                  

     

Холбоотой мэдээ