"Жангар" туульсын дуулалт жүжиг энэ сарын 27-нд нээлтээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-19 16:32:21

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид "Жангар" туульс дуулалт жүжгийг анх удаа тайзнаа тоглохоор бэлтгэлээ хийж байна. Тус жүжиг энэ сарын 27-нд үзэгчдийн хүртээл болно.

Тус жүжигт "Жангар" туульсын зохиолын баатруудын эрэмгий дайчин байдал, хүний мөн чанар, тухайн үеийн нөхцөл байдлыг харуулахыг зорьж байна.

Жүжиг нь 7 үзэгдлээс бүрдэж байгаа бөгөөд ерөнхий найруулагчаар МУСТАХДТ-ын дарга С.Ариунжаргал ажиллаж байгаа юм. 

Жүжгийн зорилго нь соёлын биет болон биет бус өвийг сэргээх, түгээн дэлгэрүүлэх, ард түмэнд сурталчлан таниулах, үр хойчдоо өвлүүлэн үлдээхэд чиглэж байгааг уран бүтээлчид онцлон хэллээ.

 


Холбоотой мэдээ