Монгол Цэргийн өдрийн барилдаанд аймгийн харцага Д.Бейбит түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-16 18:28:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан О.Бахытын нэрэмжит Спорт цогцолборт өнөөдөр үндэсний бөхийн барилдаан боллоо.

Барилдаанд аймаг, сумын цолтой 32 бөх хүч үзэн зодоглосноос тус аймгийн Ногооннуур сумын харьяат аймгийн харцага Д.Бейбит түрүүлж, Баяннуур сумын харьяат сумын заан Е.Көптилек үзүүрлэлээ.

Мөн Цэнгэл сумын харьяат, "Зост" лагерийн бөх аймгийн заан М.Аманбек, Ногооннуур сумын харьяат сумын заан Т.Ардагер нар шөвгөрлөө. 

Холбоотой мэдээ