Булаг ханзран хүрхрээ үүсгэн оргилжээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-03-16 18:16:25

Төв /МОНЦАМЭ/. Эрдэнэ сумаас 5 км орчим зайтай орших 4-р багийн нутаг дэвсгэрт Ар Хустайн голын аманд хэд хэдэн булаг бий.

Жил бүрийн хавар булаг ханзран ус нь гардаг боловч энэ жил онцгой содон байдлаар хүрхрээ үүсгэн хүчтэй оргилон гарчээ. 

Булаг 2-3 метр өндөрт 8 цаг орчим хүрхрээ үүсгэн үргэлжилсэн гэж Төв аймгийн Эрдэнэ сумын ИТХ-ын дарга А.Мөнгөнбаяр мэдээллээ.

Холбоотой мэдээ