Улсын төрөлжсөн олимпиадын гурван даваанд оролцох багш, сурагчид тодорлоо
Сэлэнгэ /МОНЦАМЭ/ 2017-2018 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааг БСШУСЯ-аас ирүүлсэн хуваарийн дагуу 03 дугаар сарын 23-31-ний өдрүүдэд Сүхбаатар сумын 1, 2 ,3, 4 дүгээр сургуулиуд дээр зохион байгуулсан байна. Энэ удаагийн олимпиадын сэтгэх чадварын олимпиадын шагналыг ахмад багш С.Азейн гэр бүл, техник технологийн олимпиадыг Сүхбаатар сумын 3-р сургууль, математикийн олимпиадын 4 ангиллын шагналыг Мандал сумын Билиг ДБ сургууль, бусад 11 хичээлийн олимпиадын шагналыг Аймгийн Засаг дарга Ш.Оргил ивээн тэтгэж санхүүжүүлсэн байна. Тус олимпиадад 51 ангиллаар 928 сурагч оролцжээ. Эдгээрээс 28 сурагч, 16 багш улсын олимпиадад оролцох эрхээ авчээ.
2213 өдөр