Чанаргүй зээлийн хэмжээ 51,6 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-15 15:46:30
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Монгол банк, Статистикийн хэлтсээс гаргасан мэдээгээр тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын чанаргүй зээлийн хэмжээ 945,2 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 51,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Харин анхаарал хандуулах зээлийн хэмжээ 3,1 хувиар буурсан ажээ.

2019 оны 2 дугаар сарын байдлаар тус аймгийн арилжааны банкуудаас авсан иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 121 028,1 сая төгрөг болж,  өмнөх оны мөн үеийнхээс 18,6 хувиар өсчээ.

Үүнээс анхаарал хандуулах зээл 973,6 сая төгрөг байгаа бол чанаргүй зээлийн хэмжээ 945,2 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм.

Харин иргэдийн хадгаламжийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 11 651,0 сая төгрөгөөр нэмэгдэж, 51 125,3 сая төгрөг болсон байна. 

Холбоотой мэдээ